НОСК: ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧТЭЙ 2 ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Д.Оюунболд
Үйл явдал
/
4 цаг 13 мин
Гэр хорооллын газрыг чөлөөлөх, газар үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдэд нөхөх олговор олгох, чөлөөлсөн газарт төлөвлөлтийн дагуу дэвшилтэт технологиор Монгол Улсад мөрдөгдөж буй барилгын норм, стандарт шаардлагад нийцүүлэн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг Нийслэлийн орон сууцны корпорациас Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд хэрэгжүүлэхээр нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан.
Тус сонгон шалгаруулалтад ‘’МД топ’’ ХХК шалгарсан бөгөөд өнөөдөр 2 талт гэрээ байгуулах уулзалт боллоо. Уулзалтад Нийслэлийн орон сууцны корпорацийн Захиргаа, удирдлагын газрын дарга Т.Амартүвшин, Бодлого төлөвлөлт, төсөл хөгжүүлэлтийн газрын дарга С.Дорждэрэм, Хуулийн хэлтсийн дарга П.Гэрэлт-Очир, МД топ ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Гэрэлсувд, Үйл ажиллагаа хариуцсан захирал С.Мөнхцогт, Төсөл хариуцсан захирал Б.Түвшинзаяа болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Ташрамд, тус төслийг хэрэгжүүлэхээр “Ивээлт Цамхаг констракшн’’ ХХК-ийг 2021 онд батламжилсан ч тухайн компанийн буруутай үйл ажиллагаанаас болж уг төсөл хэрэгжихгүй бүрэн зогсож, газраа чөлөөлсөн 16 айл өнгөрсөн жилүүдэд хохирсон байдаг.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2024 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн А/778 дугаар Захирамжаар тухайн компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан бөгөөд 2024 оны есдүгээр сарын 18-ны өдрийн А/1092 дугаар Захирамжаар тухайн байршлын газрыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр, гэрээ байгуулах эрх олгож ажиллахыг Нийслэлийн Орон Сууцны Корпорацид даалгасан билээ.
НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ ХК
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.60)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.