Баянзүрх дүүрэг үүсэж хөгжсөний түүхт 60 жилийн ойн мэнд дэвшүүлье
Д.Оюунболд
Үйл явдал
/
4 цаг 46 мин

МЭНДЧИЛГЭЭ

Нийслэлийн зүрх болж, Баянзүрх хайрхныхаа авшиг ивээл дор ажиллаж амьдарч байгаа баярзүрхчүүддээ түүхт 60 жилийн ойн мэнд хүргэе. Улс орны хөгжил дэвшил, тэр тусмаа нийслэлийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Баянзүрх дүүргийн маань түүхт ой тохиож, бид энэ жилийг их амжилт, бүтээн байгуулалтаар дүүрэн угтлаа. Та бүхнийхээ итгэлийг өвөрлөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдож, Улаанбаатар хотынхоо тулгамдсан асуудлууд болох утааг багасгах, түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, зам дэд бүтцийг урд хожид байгаагүүгээр шинэчлэн өөрчлөхөд итгэл дүүрэн ажиллаж байна. Түүхэн баяр наадмаа шинэчлэлийн зорилт хэрэгжүүлсэн амжилтаар угтахаар төлөвлөсөн дагуу ажиллаж ирлээ. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын зорилтууд нь нийслэлээ цэвэр цэмцгэр байлгах, хотын иргэдээ ая тухтай ажиллаж, амьдрах, шударга ёс, хариуцлага сахилга ердийн хэм хэмжээ болсон, зөвхөн хууль засагладаг, эрүүл зөв тогтолцоог бүрдүүлэхэд чиглэж байна. Нийслэлийн иргэд маань хотдоо эзэн нь, эх орныхоо баялгийн эзэн нь байж, эрх чөлөө, тэгш эрхтэй, амар амгалан, аз жаргалтай амьдрах нөхцөлийг хангахад чиглэж байгааг дуулгахад таатай байна. Баянзүрхчүүдийн бодлого зорилтын үр дүн нь нийслэлчүүд, цаашлаад Монгол орон сэргэн мандаж, монгол хүн бүр тэгш дүүрэн амьдрах учиртай. Энэ эрхэм зорилтыг нийслэлчүүдийн төлөөлөл болсон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурал Та нартайгаа хамтран хэрэгжүүлэх болно. Ингээд нийслэлчүүд, Баянзүрх дүүргийнхэн, иргэн бүр төрлөөрөө төвшин амгалан түүхт 60 жилийн ойгоороо сайхан наадахыг ерөөж байна. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ЗОРЧИГЧ ТЭЭВЭР-4 ОНӨААТҮГ-ЫН ЗАХИРАЛ Д.ЖАВХЛАН

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.60)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.