ХЭНТИЙ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ОРОН НУТАГТ ХИЙГДЭЖ БУЙ АЖЛУУДТАЙ ТАНИЛЦЛАА
Д.Оюунболд
Үйл явдал
/
2 цаг 46 мин
Аймгийн Засаг дарга Д.Аюурбунь болон Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Д.Эрдэнэбаатар бусад холбогдох мэргэжилтнүүд Чингис хотын хэмжээнд хийгдэж буй инженерийн шугам сүлжээ болон доторх замын засвар, нөхөлтийн ажлын явцтай газар дээр нь танилцлаа.
Энэ үеэр хуучин эвдрэлтэй замын нөхөлтийн ажлын чанар, дахин эвдрэл үүсч байгаа шалтгаан, замын ус зайлуулах хоолойг засах, хүчин чадлыг сайжруулах шаардлагын талаар холбогдох байгууллагуудтай санал солилцож ажиллалаа.
Чингис хотод нийт 3,900 м.кв замын нөхөөс хийж гүйцэтгээд байгаа бөгөөд үүнээс 200 гаруй м.кв зам нь стандарт нормыг хангаагүй нь учир ажлын хэсэг хүлээн аваагүй дахин засварлах шаардлагатай. Одоо гарч буй шинэ эвдрэлтэй хэсгүүдэд замын нөхөлт хийх ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа юм.
Аймгийн удирдлагууд иргэдийн ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ замын ажлын чанар, стандартын хяналтыг сайжруулах чиглэлээр холбогдох албаныханд үүрэг өгч ажилалаа.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.96)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.