Сонгинохайрхан дүүргийн "ДЭЛХИЙН ЗӨН" байгууллагаас байгалийн гамшигт өртсөн 6 өрхөж ИЖ БҮРЭН ТАВАН ХАНАТАЙ ГЭРолголоо
З.Батхуяг
Үйл явдал
/
4 цаг 42 мин

Байгалийн гамшигт өртсөн зургаан өрхөд иж бүрэн таван ханатай гэр өглөө Улаанбаатар хотод 2025 оны 07 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө болсон хүчтэй салхи шуурганы нөлөөгөөр дүүргийн хэмжээнд 1000 хашаа нурж, 179 өрхөд их бага хэмжээний хохирол учирсан.

Үүнээс гэрээ дахин ашиглах боломжгүй болсон 21, 26, 36 дугаар хорооны зургаан өрхөд Дэлхийн Зөн Сонгинохайрхан Орон Нутгийн Хөтөлбөрөөс таван ханатай иж бүрэн гэр, хүнсний тусламж үзүүллээ. Түүнчлэн тооно, унь зэрэг гэрийн эд хэрэгслээ дахин ашиглах боломжгүй болсон 38 өрхөд тусламж үзүүлсэн байна. Мөн дүүргийн Улаан Загалмайн хорооноос гэр ахуйн хэрэгслийг гардуулллаа.

Ийнхүү байгалийн гамшигт өртсөн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын хамт олонд талархал илэрхийлье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.