Д.АМАРБАЯСГАЛАН: ХҮҮХЭД бүрт ТЭГШ БОЛОМЖ ОЛГОХ бодлогыг тууштай хэрэгжүүлнэ
З.Батхуяг
Үйл явдал
/
4 цаг 6 мин

Эрдмийн баяр, хичээлийн шинэ жилийг тохиолдуулан УИХ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН мэндчилгээ дэвшүүллээ. Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид ээ,

Эрдэм номд шамдан суралцагч оюутан, сурагчид аа, Эцэг эх, асран хамгаалагчид аа, Эх хэлний баяр, эрдмийн аян замын шинэ өдрийг тохиолдуулан Та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье. Монгол Улс боловсролыг хамгийн эрхэм үнэт зүйл, хөгжил дэвшлийн гол хүч хэмээн үздэг. Өнөөдөр бид зөвхөн сурах бичиг, хичээлийн хөтөлбөрөөр хязгаарлагдахгүй, харин сурагч бүрийн сургалтын таатай орчин, сэтгэлзүйн эрүүл байдал, нийгмийн харилцаа зэрэг цогц асуудалд илүү гүн анхаарах цаг үе ирээд байна.  Өнөөдөр хүүхэд бүр сургуульдаа ирээд аюулгүй, эрүүл, эерэг орчинд суралцах эрхтэй. Энэ зорилгоор төрөөс хэрэгжүүлж буй сургуулийн үдийн хоолны хөтөлбөр нь зөвхөн өл залгах төдий бус, эрүүл мэнд, өсөлт хөгжил, суралцах идэвхэд чухал нөлөөтэй үндэсний бодлого юм. Үүнийг чанар, хүртээмжийн хувьд улам сайжруулж, хүүхэд бүрийг ялгаваргүй хамруулах нь бидний зорилт билээ.

Сурагчдын суралцах сургалтын орчин, анги танхим, спорт, урлагийн боломж, номын сан, мэдээллийн технологийн дэд бүтэц зэрэг нь боловсролын чанарыг тодорхойлогч хүчин зүйл юм. Тиймээс төрөөс эдгээрт онцгойлон хөрөнгө оруулж, бүх хүүхдэд тэгш боломж олгох бодлогыг тууштай хэрэгжүүлнэ.

Эх хэлээ дээдлэн хамгаалж, боловсролын үнэ цэнийг эрхэмлэн, эрүүл, аюулгүй, хүнлэг сургалтын орчин бүрдүүлэх нь бидний хамтын зорилго билээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.