Б.БАТЦЭЦЭГ: Миний хамаарал бүхий МӨНХИЙН ҮСЭГ компани 8 тэрбумаар Ерөнхий сайдын ЗАХИДЛЫГ ХЭВЛЭЖ, ТАРААГААГҮЙ !!
З.Батхуяг
Үйл явдал
/
19 цаг 38 мин

Хичээлийн шинэ жил, 9 дүгээр сарын 01-ний өдрөөр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар бүх шатны сургалтын байгууллагын суралцагч нарт Засгийн газрын нэрийн өмнөөс илгээсэн "ЭРХЭМ ДҮҮД ИЛГЭЭХ ЗАХИДАЛ" -ыг хэвлэж тараасан. Дээрх захиаг төсвийн мөнгөөр хэвлэж, Б.Батцэцэг сайдын "Мөнхийн үсэг" компанид хэвлүүлсэн гэдэг мэдээлэл цацагдаад буй. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.БАТЦЭЦЭГ дараах мэдэгдлийг гаргажээ. 

МЭДЭГДЭЛ

Олон нийтийн цахим сүлжээнд Монгол Улсын Ерөнхий сайдын илгээлт захидлыг "Мөнхийн үсэг" ХХК 8 тэрбум төгрөгөөр хэвлэсэн гэх үндэслэлгүй, ташаа мэдээлэл зориуд, зохион байгуулалттайгаар тарааж, олон нийтийг төөрөгдүүлж байгаад харамсаж байна. Мөн миний бие төрийн албанд зүтгэсэн цагаас эхлэн тус компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр оролцож байгаагүй, компанийн аливаа шийдвэр, үйл ажиллагааг удирдан чиглүүлдэггүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Хувь хүн, төрийн албан тушаалтан, улстөрчийн хувьд би ашиг сонирхлын зөрчлөөс ангид, ёс зүйтэй, шударга байдлыг эрхэмлэн ажилласаар ирсэн. Энэ бол миний тууштай баримталдаг зарчим юм. Худал мэдээлэл тарааж, олон нийтийн санаа бодолд нөлөөлөхийг оролдож буй аливаа үйлдэлд хуулийн дагуу хариуцлага тооцуулах болно. УИХ-ын гишүүн Б.Батцэцэ

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
1
0
1
0
0
Сэтгэгдэл: (3)
Таны IP: (216.73.216.182)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Irgen (202.9.41.11) 2025-09-03 11:31:02
Ahmadad egsen baychir.ZG.turiin buh uomiig avch munge iddeg n hudlaa gd bga uomuu.Ichiich nasaaraa said .olon shan zaluuchuud hel ustai.bolovsroltoi .tgd gudmand bn.Turiin mungetei hulgaichuud davarch bn.Gachuurtiin Chinbat gj GoviAltain elsend bsan nuher bur Selengiig nutgaar hashaad avch bn.Shorond oroh hun yagaad haa hamaahui gaxar ochij ard tumniig daramtlaad bn be.ATG ajlaa hiigeech.TЭСangiin 724 terbumaa tul.
(202.9.41.125) 2025-09-03 09:01:46
үнэн шүүдээ та нар ямар идэж цаддагүй хулгайч нар биздээ? зүгээр ажилаа өг
зрчмн (66.181.189.43) 2025-09-03 08:43:14
худалч хулгайч луйварчин козиначин шид нь бүрдсэн хүнд итгэх үү