Батлан хамгаалахын сайд Д.БАТЛУТ "ЗЭВ" залуусын холбооныхонтой уулзлаа
З.Батхуяг
Үйл явдал
/
19 цаг 24 мин

ЗЭВ” ЗАЛУУСЫН ХОЛБООНЫ МАНЛАЙЛАГЧ ЗАЛУУЧУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

Тус манлайлагч залуучууд нь сайн дурын үндсэн дээр нэгдэж, хүүхэд залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, хууль хүчний байгууллагуудад шинэлэг арга барилыг нэвтрүүлж, урам зориг өгөх, , үлгэрлэн түүчээлэх зорилготойгоор хамтын төсөл хэрэгжүүлдэг байгууллага юм.

✅ Тухайлбал, тэд өнгөрсөн хугацаанд:

▪️ “Эх орон танаас эхэлнэ” баримтат кино

▪️ “Онцгой амралт” реалити шоу

▪️ Дугуйн уралдаан, гардан тулаан зэрэг спортын олон төрөлд тэмцээн уралдаан зохион байгуулж,

▪️ Зэлтэрийн заставт өөрийн хөрөнгө, сайн дурын дэмжлэгтэйгээр 60 орчим м.кв ажилчдын байрлах байрыг барьж,

▪️ “Зэв” тактик хувцасны дотоодын брэндийг үүсгэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

📌 Уулзалтын үеэр “Зэв”-ийн залуучууд

✅ Алслагдсан бүсэд томилогдон ажиллаж байгаа алба хаагчийн хүүхдүүдэд зориулсан дотуур байртай сургуулийг Улаанбаатарт барих

✅ Монгол офицерийн жишгийг бий болгох хувь хүний хөгжлийн сургалтыг зохион байгуулах

✅ Ерөнхий боловсролын сурагчдад эх оронч үзлийг суулгах, түгээх зорилгоор сургуулиудад ZEV.Z бүлгэм байгуулах

✅ Цэргийн үйлдвэрлэлийн бүсийг байгуулж чөлөөндөө гарсан ахмадуудыг ажиллуулах

✅ Түүхэн кино бүтээж цэрэг эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэхэд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

🇲🇳 Тэдний тавьсан зарим саналууд нь Батлан хамгаалахын сайдын хувьд дэвшүүлсэн салбарт баримтлах бодлоготой нийцэж, ажил хэрэг болж эхэлсэн хөтөлбөрүүдтэй нягт уялдаж байгаа нь салбараа өнгөлж яваа залуучуудтай эв санаа нэг, ижил зорилготой яваагийн илрэл байв.

✅ Тэдний дэвшүүлсэн саналд хамтран ажиллах боломжийг эрэлхийлж, салбарын бодлого, хөтөлбөртэй уялдах боломжтой саналуудыг судалж, хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.182)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.