
Орон нутагт их дээд сургуулийн харьяа сургуулийг байгуулсан нь хотын төвлөрлийг сааруулах, оюутан сурагчид эцэг эхчүүдийн хувьд санхүүгийн хүндрэл багатайгаар мэргэжил боловсрол эзэмших, тухайн бүс нутагт нэн шаардлагатай байгаа мэргэжлээр төгсөн ажлын байраар шууд хангагдах зэрэг олон давуу талтай.
ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуульд энэ хичээлийн жилд #Газрын тосны инженерчлэлийн ангийг шинээр нээж байна. Элссэн оюутнууд тэтгэлгээр суралцаж, газрын тосны инженер болсноор Говийн бүс нутагтаа мэргэжлээрээ ажиллаж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах болно. Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Р.Сэддорж болон Өмнөговь аймгийн удирдлагууд оролцлоо.
Инженер-техникийн суурь мэдлэгтэй, газрын тосны салбарын техникийн ашиглалт, технологийн үйл ажиллагаанд биечлэн оролцох, зохицуулан ажиллах чадвартай мэргэжилтнүүд бэлтгэх тус ангийг шинээр нээж байгаатай холбогдуулан өнөөдөр Өмнөговь аймгийн ШУТИС-ын харьяа Технологийн дээд сургууль дээр ирж инженер мэргэжил сурталчлах өдөрлөгт оролцон, #Газрын тосны инженерийн ангийн оюутнуудад #БАТЛАМЖ гардууллаа.
Газрын тосны инженер нь нөхөн сэргээх үр ашгийг нэмэгдүүлэх, өрөмдлөг, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны зардлыг бууруулах технологийг судалж, тохируулдаг. Мөн үйлдвэрлэлийн сорилтод анхаарлаа төвлөрүүлж, газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлийг сайжруулах арга замыг тодорхойлох, турших, хэрэгжүүлэхэд чиглэдэг. Эдийн засаг, аюулгүй байдал, тоног төхөөрөмж, системийн шинэчлэлтийг тодорхойлох, төлөвлөх, засвар үйлчилгээ үзүүлэхэд анхаарах зэргээр ажиллах өндөр ур чадвар бүхий боловсон хүчин юм.






Холбоотой мэдээ
-
Уржигдар 17 цаг 59 мин
-
Уржигдар 17 цаг 53 мин
-
Уржигдар 17 цаг 52 мин
-
Уржигдар 17 цаг 48 мин
-
Уржигдар 17 цаг 45 мин
-
Уржигдар 17 цаг 40 мин
-
Уржигдар 16 цаг 12 мин
-
Уржигдар 17 цаг 40 мин
-
Уржигдар 16 цаг 12 мин
-
Уржигдар 17 цаг 48 мин