Монгол цэргүүд чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн цэргийн ёслолд оролцлоо
З.Батхуяг
Үйл явдал
/
16 цаг 3 мин

МОНГОЛ ЦЭРГҮҮД ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙН ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛААР АЛХЛАА

Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баярын цэргийн ёслолын жагсаал ОХУ-ын Хабаровск хотод 09 дүгээр сарын 3-ны энэ өдөр ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. ОХУ-ын талаас түүхт ойн баярын цэргийн ёслолын жагсаалд ялалтыг хамтдаа дархалж, өнөөдрийн энх цагийг хамтдаа авчирсан хэмээн Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдыг урьж оролцуулсан ба тэд ч өнөөдөр монгол цэргийн сүр хүч, цог жавхааг олон улсад батлан харуулсан юм.

Цэргийн ёслолын жагсаалд Монгол Улсын талаас ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр, БХЯ-ны Орон нутгийн хамгаалалт, дайчилгааны газрын дарга хурандаа Р.Энхболд, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга хурандаа Ц.Төрмөнх нарын албаныхан уригдаж, үзэж сонирхлоо. Бригадын генерал Ж.Өсөхбаяр тэргүүтэй албаныхан Хабаровск хотноо Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн хүндэтгэлийн бусад арга хэмжээнд мөн оролцож байна.

ОХУ-ын Хабаровск хотын төв талбайд монгол цэргүүдийг Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагч дэд хурандаа Сүхбаатарын Ариунболд командлан алхлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.182)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.