Засгийн газар Дэлхийн банктай хамтарч ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦ ХӨТӨЛБӨР хэрэгжүүлнэ
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-09-03

Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Мануэла В.Феррог (2025-09-02) хүлээн авч уулзлаа. Дэлхийн банк 1991 оноос хойш 34 жилийн хугацаанд Монгол Улсын нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан хамтран ажиллаж, олон төсөл хөтөлбөр санхүүжүүлж ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийллээ.

Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх зорилтуудын талаар танилцууллаа. Засгийн газар хүний хөгжлийг бодлогын цөм болгон авч үзэхийн зэрэгцээ ногоон шилжилт, цахим шилжилт, төрийн бүтээмж, татварын шинэчлэл зэрэг асуудлыг тэргүүлэх зорилт болгон ажиллаж байгааг Ерөнхий сайд онцоллоо. Мөн уул уурхайн салбараас хамааралтай байдлыг багасгаж эдийн засгийг төрөлжүүлэхийн тулд хувийн хэвшлийг бодлогоор дэмжиж, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхээр зорьж байна гэв.
Хатагтай Мануэла В.Ферро Ковид-19 цар тахлын дараа Монгол Улс эдийн засгаа түргэн хугацаанд сэргээсэн амжилтыг онцлоод, сүүлийн жилүүдэд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд ахиц гарч буйг тэмдэглэлээ. Мөн Эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд хөдөө аж ахуй, тэр дундаа ноос, ноолуурын салбараа хөгжүүлэх хэрэгтэй бөгөөд сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалын салбар ч чухал гэдгийг онцолжээ.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлсэн санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо. Энэ чиглэлд Дэлхийн банк Монгол Улсыг дэмжиж ажиллах саналыг Ерөнхий сайд тавьсан бөгөөд Дэлхийн банкны зүгээс хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
12
0
0
0
0
1
Сэтгэгдэл: (8)
Таны IP: (216.73.216.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зоригт (202.55.188.89) 2025-09-12 23:17:43
Амжилт хүсэн ерөөе өө
B.Oyuntvlhkhvvr (203.91.115.41) 2025-09-04 20:33:00
Сайн байна уу? Сайхан мэдээ байна аа. Хэрэгжих болтугай. Амжилт хүсье. Би 2 хүн хөгжлийн бэрхшээлтэй хүнээ зэрэг хардаг. Өөрийн гэсэн газаргүй. Энэ явдалд ямар арга хэмжээ авах вэ? Өөрийн гэсэн юмтай болмоор байна аа.
Ууганцэцэг (122.201.31.133) 2025-09-04 20:17:23
Үнхээр маш их хэрэгтэй зөв зүйл хийгдэх гэж бгаад баяраллаа илүү их амжилт хүсье
Suwdaa (203.91.115.56) 2025-09-04 19:59:20
Saihan medee bn
Үржин (66.181.161.46) 2025-09-04 10:49:50
Сайн байна уу. Үүнийг л хүсэж байна.хэрэгжүүлэх л хэрэгтэй байна.
зочин (202.179.2.242) 2025-09-04 09:09:11
Хэрэгжвэл сайхан мэдээ байна
(103.57.93.152) 2025-09-03 16:59:00
Амжилт хүсье.орон сууцны знэ хэт өндөр байгааг анхааралдаа авч ажиллахыг хүсье.баярлалаа.
Борхүү Сарангуа (150.228.177.70) 2025-09-03 15:02:40
Sain bnuu bid bvhen vvniig l hvsej bn shv heregchvvleerei