Дүнжингаравын дэлбэрэлтийн ГОЛ ЦЭГ болж ГАЛД ӨРТСӨН 207-Р байрыг БУУЛГАХААР ХАШААЛЖЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
15 цаг 50 мин

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд замд шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин, суудлын автомашинтай шүргэлцсэн осол жил 7 сар гаруйн өмнө  болсон. Ослын ойролцоох 207 дугаар байрныхан галд өртөж, орон байраа галд алдсан харамсалтай тохиолдол болоод удаж байгаа билээ. Галд өртсөн уг орон сууцыг Улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн байрыг дахин засварлахгүй нурааж дахин шинээр барих Нийслэлийн Засаг даргын захирамжийг 2024 оны 12 сард гаргасан. 

Нийслэлийн Засаг даргын уг захирамж гарснаас хойш 9 сарын дараа буюу өнөөдрөөс барилгыг буулгах ажил эхэлж байна. Дээрх барилгыг буулгахад шаардлагатай хөрөнгийг нийслэлийн Засаг даргын нөөцөөс гаргахыг Засаг даргын захирамжид дурдсан. Ойролцоогоор 12 орчим тэрбум төгрөг зарцуулна гэсэн албаны мэдээлэл байна

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.182)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.