УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилна
З.Батхуяг
Үйл явдал
/
13 цаг 41 мин

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын доод танхим Мажилисийн дарга Е.Ж.Кошановын урилгаар 2025 оны 09 дүгээр сарын 04-07-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Хурлын даргын түвшинд 22 жилийн дараа хэрэгжиж байгаагаараа онцлог юм.

Айлчлалын зорилго нь Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оршиж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын доод танхим Мажилисийн дарга Е.Ж.Кошанов нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. Мөн Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилис хоорондын хамтын ажиллагааны Санамж бичиг болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгуулна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс нь 1992 оны 01 дүгээр сарын 22 -ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.182)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.