
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын ивээл дор Монгол Улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 63 дахь, эмэгтэйчүүдийн 55 дахь удаагийн шатрын тэмцээн Баянхонгор аймагт албан ёсоор эхэлж, өнөөдөр нээлтийн арга хэмжээ болов.
Тэмцээний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан, Монголын Шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбилэгт, ИТХ-ын даргын зөвлөх Б.Батсуурь, аймгийн шатрын холбооны тэргүүн Г.Батжаргал болон Монголын өнөө цагийн шатрын спортын шилдгийн шилдэг 24 тоглогч, аймгийн шатрын холбооны гишүүд, шатар сонирхогчид, хүүхэд багачууд оролцлоо.
2025 оны 09 сарын 03-14-ний хугацаанд үргэлжлэх тус тэмцээнд Монгол Улсын Гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул нарын 24 шилдэг тамирчид оролцож байна. Энэ удаагийн улсын аваргад оролцож буй шатарчдын хамгийн залуу нь 14 настай бол хамгийн ахмад нь 37 настай.
Баянхонгор аймагт зохион байгуулж буй тус тэмцээнийг Баянхонгор аймгийн ИТХ-ааас Монголын шатрын холбоо, аймгийн шатрын холбоотой хамтран зохион байгуулж байна.Тэмцээнээс тамирчид олон улсын болон дотоодын цолны болзлоо хангахаас гадна дэлхийн шатрын 46 дахь олимпиадад оролцох баг бүрэлдэхүүн, 2026 оны үндэсний шигшээ багийн тамирчид шинээр тодрох юм.






Холбоотой мэдээ
-
Уржигдар 17 цаг 59 мин
-
Уржигдар 17 цаг 53 мин
-
Уржигдар 17 цаг 52 мин
-
Уржигдар 17 цаг 48 мин
-
Уржигдар 17 цаг 45 мин
-
Уржигдар 17 цаг 40 мин
-
Уржигдар 16 цаг 12 мин
-
Уржигдар 17 цаг 40 мин
-
Уржигдар 16 цаг 12 мин
-
Уржигдар 17 цаг 48 мин