Б.БАТЦЭЦЭГ: БНСУ-ын Ерөнхийлөгч И Жн Мён МАНАЙ УЛСЫН ИРГЭДИЙН хууль ёсны эрхийг хамгаалахад онцгой анхаарч байна
З.Батхуяг
Үйл явдал
/
11 цаг 28 мин

Монгол Улсын  их хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ олон нийтийн сүлжээн дэхь өөрийн албан ёсны хаягаараа дажуулан дараах мэдээллийг хүргэж байна. Тэрбээр "Сүүлийн өдрүүдэд БНСУ-ын төр, засгийн зүгээс тус улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийн хөдөлмөрлөх нөхцөл, эрх зүйн байдалд онцгой анхаарал хандуулж байна. Тухайлбал, цалингаа авч чадаагүй, хууль бусаар оршин суугаа гадаад ажилчдын эрхийг хамгаалах чиглэлд бодлогын тодорхой алхмуудыг хэрэгжүүлж эхлээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх саяхан БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярьж, хоёр орны уламжлалт найрсаг харилцааг бататгахын зэрэгцээ тус улсад оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн болно.

Ерөнхийлөгч И Жэ Мён 2025 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр холбогдох байгууллагуудад тодорхой чиглэл, үүрэг өгсөн байна. Үүний дагуу дараах арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна.

Үүнд:

-Цалингаа авч чадаагүй гадаад иргэдийг шууд албадан гаргахгүй байх;

-Хөдөлмөрийн маргаан үүссэн тохиолдолд тухайн иргэнийг Цагаачлалын байгууллагад заавал мэдэгдэх үүргээс чөлөөлөх;

-Цалин олгоогүй ажил олгогчдод хариуцлага тооцох, улмаар гадаад ажиллах хүч хүлээн авах эрхийг хязгаарлах зохицуулалт хийх.

Эдгээр өөрчлөлт, арга хэмжээ нь БНСУ-д ажиллаж, амьдарч буй манай иргэдийн хууль ёсны эрхийг хамгаалах чиглэлд бодит дэмжлэг болж байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Бид гадаадад хөдөлмөр эрхэлж буй иргэдийнхээ эрх, аюулгүй байдлыг тууштай хамгаалах үүрэгтэй, энэ хүрээнд БНСУ-ын төрийн удирдлагуудтай дипломат харилцааны бүх түвшинд идэвхтэй хамтран ажиллаж байгааг энэхүү мэдээллээр дамжуулан баталгаажуулж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.16)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.