Дулааны V цахилгаан станцыг “Митайм Интернэшнл” ХХК өөрийн хөрөнгөөр барина
Д.Оюунболд
Үйл явдал
/
4 цаг 50 мин

Дулааны V цахилгаан станцыг “Митайм Интернэшнл” ХХК өөрийн хөрөнгөөр барина “ДЦС-5”-ыг барих гүйцэтгэгчийн шалгаруулалтыг дөрвөн үе шаттайгаар зохион байгуулж, “Шунхлай Холдинг” ХХК 66.6 оноотойгоор хоёрдугаар байрт, “Митайм Интернэшнл” ХХК 75 оноогоор нэгдүгээр байрт шалгарчээ. Гэрээний хэлэлцлийг нэг сарын хугацаанд хийх бөгөөд НИТХ-аар хэлэлцүүлнэ. “Митайм Интернэшнл” компани нь “ДЦС-5”-ыг өөрийн хөрөнгөөр улсад хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр барих аж. “ДЦС-5” төслийн нийт өртөг 658.6 сая ам.доллар бөгөөд 24 сарын хугацаанд барилга угсралтын ажлыг дуусгаж, 6 сарын хугацаанд туршилтын үйл ажиллагаа явуулах аж. Тус станц нь Улаанбаатар хотын баруун хэсгийн 40.000 өрхийг дулаанаар хангах 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.16)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.