Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Тахилтад спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Тахилтад спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа.
2.1 га талбай бүхий тус спорт цогцолбор нь хөл бөмбөгийн талбай, 3х3 болон 5х5 сагсан бөмбөгийн талбай, газрын теннисний хоёр талбай, зургаан эгнээтэй гүйлтийн замтай. Үүнээс гадна хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг болон бусад тохижилтын ажлуудыг хийж дуусгалаа.
Шинэ спорт цогцолбор ашиглалтад орсноор хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир, спортоор тогтмол хичээллэх таатай орчин нөхцөл бүрдэж байна. Тус бүтээн байгуулалтын ажлыг Аглут ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0

0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
20 цаг 13 мин
-
Уржигдар 18 цаг 23 мин
-
Уржигдар 18 цаг 21 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
2025-09-08