ӨМ:
З.Батхуяг
Үйл явдал
/
3 цаг 18 мин

МОБИКОМ КОРПОРАЦИ “SMART EDUCATION” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ГУРВАНТЭС СУМАНД ИЖ БҮРЭН ЦАХИМ АНГИ ТОХИЖУУЛЖ ӨГЛӨӨ. Энэхүү төслийн зорилго нь хөдөө орон нутгийн сурагчдын мэдээлэл технологийн боловсролыг дэмжих, орчин үеийн дижитал сургалтын орчныг бүрдүүлэхэд чиглэж байна.

Шинэ цахим анги нь ухаалаг самбар, өндөр хурдны интернет холболт, компьютерийн иж бүрдэл, дижитал сургалтын хэрэглэгдэхүүнээр хангагдсан бөгөөд сурагч, багш нарын сургалтын чанарыг сайжруулах, алслагдсан бүс нутгийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Тус цахим анги 2025 оны 10-р сарын 21 -ны өдөр нээлтээ хийнэ.

Мөн “Мобиком” корпорацийн төлөөлөл Өмнөговь аймгийн удирдлагуудтай уулзаж, бусад салбарт тулгамдаж буй асуудал, хамтран шийдвэрлэх боломж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар санал солилцлоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.120)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.