Өмнөговь аймаг бага ангийн сурагчдын "ТЭГШ САРЫН СОРИЛГО - III" амжилттай зохион байгууллаа
Д.Оюунболд
Үйл явдал
/
2 цаг 35 мин
“Математик боловсролын хөгжил” хөтөлбөрийн хүрээнд бага боловсролын багш нарын математик сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх заах арга зүйн ур чадварыг ахиулах, сурагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор “Тэгш сарын сорилго–III” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Сорилгод 2–5-р ангийн 543 суралцагч, 102 багш хамрагдан, математик сэтгэлгээ, оюун ухаанаа сорин өрсөлдөж аваргуудаа шалгарууллаа. Сорилго нь сурагчдын тооцоолон бодох, логик сэтгэлгээг хөгжүүлэх, багш нарын арга зүйн ур чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Шалгарсан сурагчид, багш нартаа баяр хүргэж, цаашдын суралцах, хөгжих үйлсэд нь амжилт хүсье.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.120)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.