
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Барилга хот, орон сууцжуулалтын яамтай холбоотой нэгэн чухал шийдвэр гарлаа. СБД-ийн есдүгээр хороо Ногоон нуур орчимд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 2022-2025 оны хооронд хэрэгжиж эхэлсэн 1008 айлын төсөл амжилттай хэрэгжиж өнгөрсөн долоо хоногт хүлээж авлаа. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, газар чөлөөлөлтийн хэмжээнд 1008 айлын 756 айлд нь орон сууц өмчлүүлнэ. Харин үлдсэн 252 айлд нь түр түрээслүүлэх Засгийн газрын тогтоолыг батлууллаа. Ингэхдээ үнэлгээг судалж, тогтооно. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан энэ төсөл нь нийт 4.4 га талбайд 960 хүүхдийн сургуультай, 250 айлын цэцэрлэгтэй. Сургууль, цэцэрлэг нь ирэх жил ашиглалтад орно. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас өнгөрсөн жилүүдэд буюу 2018 оноос хойш манай салбарт гацсан томоохон төсөл, хөтөлбөрүүдийг анхаарч ажиллаж байна. Тухайлбал, Солонго 1,2 хорооллын төслийг 2026 онд багтааж дуусгана. Энэ хороололд 5000 гаруй айлын асуудал яригдана. Мөн Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн асуудлыг 2026 онд хүлээж авна" гэв.






Холбоотой мэдээ
-
23 цаг 8 мин
-
Өчигдөр 12 цаг 33 мин
-
Өчигдөр 12 цаг 15 мин
-
Өчигдөр 11 цаг 38 мин
-
Уржигдар 17 цаг 26 мин
-
Уржигдар 17 цаг 24 мин
-
Уржигдар 17 цаг 14 мин
-
Уржигдар 17 цаг 13 мин
-
Уржигдар 11 цаг 13 мин
-
Уржигдар 11 цаг 08 мин
-
Уржигдар 10 цаг 33 мин
-
Уржигдар 09 цаг 10 мин
-
Уржигдар 10 цаг 33 мин
-
Өчигдөр 12 цаг 33 мин
-
Өчигдөр 12 цаг 15 мин
-
Өчигдөр 11 цаг 38 мин
-
2025-10-17