ТӨРӨӨ самарсан Ц.САНДАГ-ОЧИР тэргүүтнийг ТӨРӨӨС ЗАЙЛУУЛЪЯ!!
З.Батхуяг
Нийтлэл
/
3 цаг 36 мин

Төр их бат, Ёс их хүнд гэж нэрт улстөрч М.Энхболд УИХ-ын даргын ажлаас огцрохдоо хэлж байт. Монголчууд ТӨР ТӨМБӨРГӨР, ЁС ЁМБОГОР ч гэж ярьдаг. Харин “нүүрсний хулгайч”-дын бүлэглэлд бол ТӨРӨӨР ТОГЛОХ АМАРХАН бололтой.  Өчигдөр нь нэг өөр, маргааш нь өмнөхөө үгүйсгэсэн, тэс хөндлөн зүйл ярьдаг “САМАРАА” нөхдийг толгой дээрээ залж, шийдвэр гаргуулж байгаа нь Монголын сонгогчдын боловсрол муу байгаагийн л шинж. Багануурын нүүрсний уурхайгаас олон жил “хооллосон” Ц.САНДАГ-ОЧИР гэгч Монгол төрөөр тоглох шахав.

Аргагүй эрх зүйт төртэй, Үндсэн хуулийн цэцтэй тулдаа л түүний бусармаг үйлдлийг тас чавчив. УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа УИХ-ын гишүүн П.Сайнзориг нараар удирдуулсан “НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДЫН БҮЛЭГЛЭЛ”, нүүрсний хулгайтай илт тэмцэж буй Засгийн газрыг огцруулахаар улайрч, Төрийн хуулийг уландаа гишгэж, гадныханы захиалгаар Монгол төрийг удирдах гэж байсан үйлдлийг Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүн их суудлын хуралдаанаараа яаралтай авч хэлэлцэн ТЭДНИЙ БУРУУГ НОТЛОВ.

Үндсэн хуулийн их суудлын хуралдааны дүгнэлт ЭЦСИЙНХ. Үүнтэй хэнч маргахгүй. Харин Ц.САНДАГ-ОЧИР тэргүүнтэй нөхөд ӨРГӨСӨН ТАНГАРАГААСАА НЯЦАЖЖ, хууль зөрчсөн нь тогтоогдсон тул УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татагдах, Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан ЭРҮҮГИЙН ЯЛТАЙ гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдов.

Их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул гэж Их эзэн Чингис хаан сургасан байдаг бусармаг нөхдийн дур зоргын үйлдлээр батлагдав. Эр хүн хэлсэн үг, хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг хүлээдэг байх ёстой. Гэтэл мань Ц.САНДАГ-ОЧИР дарга “Манай байнгын хороо ямар ч алдаа гаргаагүй, хууль зөрчөөгүй. Бүх зүйл УИХ-ын чуулган дээр л болсон” хэмээн өөрөө уснаас хуурай гарч, муу л бол хойд захын хар овоохой гэгчээр муу нэр луу данстай Х.Булгантуяа руу хамаг буруугаа нялцзаах шинжтэй ярив.

УИХ-ын гишүүд ямар ч төлөвшилгүй, хүмүүжилгүй, хэтэрхий дээрэнгүй, хууль ёсыг үл тоодог, эрх мэдэл албан тушаалдаа бардсан болохоо харуулж Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны танхимыг орхин гарсан. Ийм ичгүүргүй байж бусдаас шударга ёс нэхэж, хууль тогтооно гэдэг ичгэвтэр үйлдэл.

Ерөнхий сайдыг огцруулах саналыг П.Сайнзориг гишүүн санаачилж 34 гаруй гишүүн гарын үсгээ зурсан. Энэ бол санаатайгаар “ТӨРИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ” үйлдэх гэсэн оролдлого. Өмнө нь тэрбээр гадаадаас орж ирдэг ажиллах хүчнийг оруулж ирэхдээ БНХАУ-аас оруулж ирэх ажилчдад ХЯЗГААР ТОГТООХГҮЙ байх хуулийг санаачилж байсан “ХАРЬД ЭЛЭГТЭЙ” зан гаргасан гэдгийг мартаж болохгүй.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.120)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.