"СОД МОНГОЛ ГРУПП" ХХК-ийн дэд захирал Н.ГАНБОЛД аж үйлдвэрийн ГАВЬЯАТ АЖИЛТАН боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
9 цаг 29 мин

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж “Сод Монгол Групп” ХХК-ийн Дэд захирал Н.Ганболд нь өнөөдөр, 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан” цол тэмдгээр шагналаа. 

Энэхүү нэр хүндтэй шагнал нь Үндэсний ТОП-100 аж ахуйн нэг болох “Сод Монгол Групп” ХХК-ийн түүхэнд бахархам хуудсыг нээж, олон жилийн турш байгууллагынхаа хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, үлгэрлэн манлайлж ирсэн эрхэм хүний хөдөлмөр зүтгэлийн тод илрэл болж байна.

Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан Н.Ганболд таны 28 жилийн туршид байгууллагынхаа төлөө зориулсан чин шударга сэтгэл, хичээл зүтгэл, оруулсан хувь нэмэрт тань талархан хүндэтгэж, нийт Сод Монголчуудынхаа өмнөөс халуун баяр хүргэн, гүн талархал илэрхийлье.

Таны цаашдын ажил үйлс нь улам дэлгэрч, эрүүл энх, гэр бүл тань аз жаргал, амар тайвнаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.

"Сод Монгол Групп" ХХК - ийн хамт олон

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.