Гадаадын иргэн харьяатын газар гэгч ИХ МӨНГӨ иргэлддэг нэгэн төрийн байгууллага бий. Тэд Монгол улсад ажиллаж, амьдарч, сурдаг гадны иргэдийг хянадаг. Гэтэл хамар доор нь Хуурамч боловсролын байгууллагын нэр барьж аяллын визээр Монгол Улсад хууль бус үйл ажиллагаа явуулж буй Хятад иргэн дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байна.



Тухайлбал аялалын визээр орж ирсэн Хятад улсын иргэн Монголд ирж, “академийн солилцоо” нэрийн дор төлбөртэй хичээл зааж, хууль бус ажиллагаа явуулжээ. Тэрбээр өндөр боловсролтой хэмээн өөрийгөө танилцуулан сургалт хийж байга боловч үнэндээ дунд сургуулиа төгсөөгүй нэгэн байжээ. Гэсэн хэдий ч сургалтын байгууллагын нэр барьж хичээл зааж, оролцогчдоос мөнгө авч, татвар төлөхгүйгээр орлого олж хуурамч буюу хууль бус гэрчилгээ олгодог хэмээн эх сурвалж мэдээллээ.


Нэг хичээлийн төлбөр нь 1150000 төгрөг байгаа бол хичээл нь 2024 оны 05-р сарын 16, 10-р сарын 08, 9-р сарын 07, 09.10 -нд, 2025 оны 03-р сарын 17, 18, 6-р сарын 02-03, 08–р сарын 23,24, 10-р сарын 25.26 -нд тус тус хичээллэжээ. Түүний энэ хичээл нь ямар нэг зөвшөөрөлгүй, Монгол Улсын хууль тогтоомж, ялангуяа визний журам, татварын болон боловсролын салбарын хууль тогтоомжийг зөрчиж болзошгүй гэж үзэж байна. Энэ асуудлыг шалгаж, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ авахыг Гадаадын иргэн, харьяатын газраас хүсэж байна хэмээлээ.




Холбоотой мэдээ
-
2025-10-24
-
2025-10-23
-
2025-10-21