Монгол Улсын Засгийн газар болон "Рио-Тинто" групп хоорондын хэлэлцээр хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Хэлцэлцээр Монголын талыг төлөөлж Засгийн газрын гишүүн Сангийн сайд Б.ЖАВХЛАН, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.ДАМДИННЯМ, "Эрдэнэс Монгол" группийн Ерөнхий захирал С.НАРАНЦОГТ, "Эрдэнэс Оюутолгой" ХК-ийн захирал Э.ГАНХҮҮ тэргүүтэй албаныхан, "Рио-Тинто" группийн төлөөлөлтэй ийнхүү албан ёсны хэлэлцээрт орж байгаа юм. Тэд эхний ээлжид “ОЮУТОЛГОЙ” ТӨСЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ХЭЛЭЛЦЭХ ЭЭЛЖИТ 7 ЖИЛИЙН ХУГАЦААГ ҮЛ ХАРГАЛЗАН ХЭЛЭЛЦЭЭГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон Рио Тинто группийн ажлын хэсгийн хоорондын хэлэлцээний эхний өдөр талууд тодорхой асуудлаар зөвшилцөлд хүрлээ. “Оюутолгой” төслийн зээлийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх асуудлыг 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэрэв дурдсан хугацаанд зөвшилцөлд хүрэхгүй бол дээрх хугацааг сунгахаар талууд тохиролцов.
Зээлийн хүүгийн хувийг олон улсын зах зээлийн стандартын дагуу тогтоох, зээлийн хүүтэй холбоотой бусад нөхцөлүүдийг авч хэлэлцэхээр тогтлоо. Менежментийн үйлчилгээний төлбөрийн тухайд олон улсын жишигт нийцсэн, шударга, хүлээн зөвшөөрөхүйц шийдлийг олохоор ажиллах, хэлэлцээний явцад ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчлөхгүй байхыг эрмэлзэнэ хэмээн талууд тохирсон байна. Хэлэлцээ үргэлжилж байна.
 
                     
                     
                     
                     
                     
                    - 
        1 цаг 6 мин
- 
        3 цаг 21 мин
- 
        6 цаг 3 мин
- 
        Өчигдөр 15 цаг 11 мин
- 
        Өчигдөр 12 цаг 27 мин
- 
        Өчигдөр 12 цаг 17 мин
- 
        Уржигдар 17 цаг 33 мин
- 
        Уржигдар 17 цаг 10 мин
- 
        Уржигдар 15 цаг 38 мин
- 
        Уржигдар 12 цаг 42 мин
- 
        Уржигдар 12 цаг 30 мин
- 
        Уржигдар 17 цаг 33 мин
- 
        Уржигдар 15 цаг 38 мин
- 
        Уржигдар 17 цаг 10 мин
 
                        
                     
                         
                         
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                            