 
                                Монгол Улсад 2025 оны аравдугаар сарын байдлаар АИ-92 автобензиний импорт хэвийн үргэлжилж байгаа талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ. ОХУ-ын “Роснефть” компаниас нийт 59 мянган тонн АИ-92 автобензин худалдан авахаар гэрээлсэн бөгөөд үүнээс 2025 оны аравдугаар сарын 1-нээс 31-ний хооронд Сүхбаатар боомтоор нийт 46.3 мянган тонн шатахуун орж ирээд байгаа аж.
Тодруулбал, Сүхбаатар боомтоор аравдугаар сарын 27-нд 52 вагон, 28–29-нд 64 вагон, 30–31-нд 36 вагон буюу нийт 152 вагон шатахуун импортлогджээ. Харин ОХУ-ын Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрээс Монгол Улсад нийлүүлэх шатахууны ачилт тасралтгүй хийгдэж байгаа бөгөөд аравдугаар сарын 26-нд 103 вагон буюу 6,134 тонн, 27-нд 38 вагон буюу 2,218 тонн, 28-нд 51 вагон буюу 3,064 тонн, 29-нд 77 вагон буюу 4,600 тонн шатахуун ачигдсан байна. Эдгээр вагонууд ойрын хоёр гурван хоногт Монгол Улсын хилээр нэвтрэхээр байгаа аж.
Улаанбаатар төмөр замын аравдугаар сарын 31-ний 09:00 цагийн мэдээллээр Сүхбаатар өртөөнд нийт 60 вагон шатахуун байршиж байгаа бөгөөд үүнээс Аршаант өртөөнд очих 6, Дарханд хүрэх 7, Эрдэнэт рүү чиглэсэн 4, Толгойт өртөөнд очих 37, Улаанбаатар өртөөнд ирэх 6 вагон тус тус байна. Үүнээс гадна Толгойт өртөөнд 22, Аршаант өртөөнд 8, Эрдэнэтэд 8, Улаанбаатарт 6, Дарханд 2, Сайншанд өртөөнд 2 вагон шатахуун байршиж байна.
Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн агуулах, түгээлтийн үйл ажиллагаа мөн хэвийн үргэлжилж байгаа гэж албаныхан мэдээллээ. Тухайлбал, 2025 оны аравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар “Содмонгол групп” ХХК-ийн агуулахаас Улаанбаатар хотын 8 шатахуун түгээх станц руу 186 тонн, “Петровис” ХХК-ийн агуулахаас 34 станц руу 287 тонн, “Шунхлай” ХХК-ийн агуулахаас 31 станц руу 387 тонн, “Тэс петролиум” ХХК-ийн агуулахаас 24 станц руу 353 тонн, “Газ ойл нефть” ХХК-ийн агуулахаас 10 станц руу 141 тонн шатахуун нийлүүлсэн байна. Мөн “Монсуль” ХХК 1 станц руу 22 тонн, “Синчи ойл” ХХК 3 станц руу 75 тонн, “Тод петолиум” ХХК 2 станц руу 20 тонн шатахуун ачжээ. Үүнээс гадна “Нью энержи стар” болон “Ундарга Увс” ХХК-иуд орон нутгийн станцууд руу нийт 268 тонн шатахуун хүргэсэн байна.
Ингэснээр дээрх 10 аж ахуйн нэгжийн агуулахаас Улаанбаатар хотын 109 шатахуун түгээх станц руу нийт 1,477.3 тонн, орон нутгийн ШТС-ууд руу 268 тонн, нийтдээ 1,745 тонн АИ-92 автобензин ачигджээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээлснээр, ОХУ-ын “Роснефть” компанийн шатахууны нийлүүлэлт тогтвортой, төмөр замын тээвэрлэлтийн хуваарьт ямар нэг саатал үүсээгүй бөгөөд улсын хэмжээнд шатахууны хомсдол, тасалдал гарах нөхцөлгүй байна. Импорт, ачилт, түгээлтийн үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа тул хэрэглэгчдэд шатахуун тасалдахгүйгээр хүрэх нөхцөл бүрэн хангагдсан гэж тус яам мэдээлэв.
 
                     
                     
                     
                     
                     
                    - 
        1 цаг 16 мин
- 
        3 цаг 16 мин
- 
        3 цаг 31 мин
- 
        6 цаг 14 мин
- 
        Өчигдөр 15 цаг 11 мин
- 
        Өчигдөр 12 цаг 27 мин
- 
        Өчигдөр 12 цаг 17 мин
- 
        Уржигдар 17 цаг 33 мин
- 
        Уржигдар 17 цаг 10 мин
- 
        Уржигдар 15 цаг 38 мин
- 
        Уржигдар 12 цаг 42 мин
- 
        Уржигдар 12 цаг 30 мин
- 
        Уржигдар 17 цаг 33 мин
- 
        Уржигдар 15 цаг 38 мин
- 
        Уржигдар 17 цаг 10 мин
 
                        
                     
                         
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                            