"Улаанбаатар Метро" төслийн удирдагч Т.МӨНХДАЛАЙ дэлхий дахины ТӨСЛИЙН МЕНЕЖЕРҮҮДИЙН чуулга уулзалтаас "ШИЛДЭГ ЗАЛУУ ТӨСЛИЙН МЕНЕЖЕР" - ТОП-5-ийн нэгээр шалгарчээ. Уг чуулга уулзалт нь АНУ-н Финикс хотноо Төслийн Менежмэнтийн институтын 2025 Глобал Саммит 13-ны өдөр нээлтээ хийсэн юм. 2025 онд дэлхийн нийт төслүүд 50.5%-н амжилттай хэрэгжиж байгаа нь 2024 онд 47% байснаас үзүүлэлт нь сайжирчээ.

Төслийг амжилттай буюу амласан хугацаа өртөгтөө багтааж хүргэх арга аргачлал, нөү-хаугаа хуваалцахаар дэлхийн 200 гаран улсын 3000 гаруй төслийн менежэрүүд цугласан энэ арга хэмжээнд Монгол улсаа төлөөлж "Улаанбаатар Метро" төслийн менежер Т.МӨНХДАЛАЙ амжилттай оролцжээ. Түүнийг хотын даргын нэгдүгээр орлогч Т.ДАВААДАЛАЙГИЙН төрсөн дүү гэдгээрээ танигдаад буй нэгэн билээ.

Тэрбээр Ангола, АНУ, Бразил, Вьетнам 4 улсын залуу төслийн менежерүүдийн хамт энэхүү шагналыг хүртсэн байна. Т.Мөнхдалай нь Япон, Шри ланка, Бангладеш, Египет зэрэг хэд хэдэн улсуудын мега, гига төслүүдийн менежмэнтэд хувь нэмрээ оруулж, салбартаа ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Түүнийг хотын дарга Х.НЯМБААТАР эх орондоо ирж ажиллаж санал тавин урьж улмаар Улаанбаатар Метро төслийг удирдуулж байгаа билээ.
Холбоотой мэдээ
-
10 цаг 29 мин
-
14 цаг 1 мин
-
14 цаг 38 мин
-
Өчигдөр 17 цаг 03 мин
-
2025-11-12
-
Өчигдөр 17 цаг 03 мин
-
2025-11-12