"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32.0 мянган тонн эрчим хүчний нүүрс 37.30 ам.доллароор, 8 дугаар сарын 20-ны өдөр 10 багц буюу 64.0 мянган тонн эрчим хүчний нүүрс 37.0 ам.доллароор тус тус амжилттай арилжааллаа. Арилжаанд нийт 4 оролцогч оролцож 96.0 мянган тонн эрчим хүчний нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр борлууллаа.
Компани Тавантолгойн ордын нөөцийг сорчлохгүй жигд ашиглах бодлого баримталж 1/3 коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлсэн. 2025 оны 08 сарын 01-нээс 20-ний өдрийн хооронд нийт 17 удаагийн арилжааг амжилттай хийж 70.9 сая ам.долларын үнэлгээ бүхий 1.2 сая тонн нүүрс Монголын Хөрөнгийн Биржээр арилжаалсны 42% (486,400 тонн) эрчим хүчний нүүрс, 50% (576,000 тонн) 3/1 коксжих нүүрс, 8% (96,000 тонн) баяжуулсан нүүрс тус тус эзэлж байна.
Холбоотой мэдээ
-
18 цаг 22 мин
-
Өчигдөр 09 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Өчигдөр 09 цаг 12 мин
-
Уржигдар 19 цаг 21 мин
-
Уржигдар 19 цаг 08 мин
-
Уржигдар 15 цаг 28 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 12 цаг 28 мин
-
Өчигдөр 09 цаг 36 мин