"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан 3 удаагийн арилжаагаар 35 багц буюу 224.0 мянган тонн коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
Эхний арилжаанд 6 оролцогч оролцож 87.7 ам.долларт
2 дахь арилжаанд 5 оролцогч оролцож 88.2 ам.долларт
3 дахь арилжаанд 4 оролцогч оролцож 90.2 ам.долларт тус тус хэлцэл хийгдлээ.
Мөн 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан 5 багц буюу 32.0 мянган тонн эрчим хүчний нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
Компани зах зээл уналттай энэ үед борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлэн, борлуулалтын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахыг зорьж 2025 оны 7 дугаар сард 7 удаагийн арилжаагаар 608.0 мянган тонн нүүрс борлуулаад байна.
Холбоотой мэдээ
-
20 цаг 17 мин
-
Өчигдөр 12 цаг 20 мин
-
Өчигдөр 12 цаг 17 мин
-
Өчигдөр 09 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Өчигдөр 09 цаг 12 мин
-
Уржигдар 19 цаг 21 мин
-
Уржигдар 19 цаг 08 мин
-
Уржигдар 15 цаг 28 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 12 цаг 28 мин
-
Өчигдөр 09 цаг 36 мин