ДГ: ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-05-31

Айл гэрийн амин эрдэнэ, эх орны баясгалант ирээдүй-хүүхэд багачууд та бүхэндээ Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярын өдрийн халуун мэндчилгээг дэвшүүлж, сурч мэдэх хүсэл тэмүүллээр дүүрэн зөв хүмүүн болох аяны тань харгуйг сүү өргөн мялаая.

Аймгийн хэмжээнд Олон улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг Монгол хүүхэд-2025 “Хүүхэд-Хайр-Ирээдүй” уриатай тэмдэглэн өнгөрүүлж байна.

Дэлхийг уяраан нялхруулах бүүвэйн дуу мөнхөд эгшиглэж, хөөрхөн үрсийн баясгалант инээд хэзээ ч тасрахгүй үргэлжилж байгаасай гэсэн сайхан ерөөлийг дэвшүүлье!

Эх үрс элбэрэлтэй Өрх гэр аз жаргалтай байх болтугай!

Дундговь аймгийн Засаг дарга Самданнямын МӨНХЧУЛУУН

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.