Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдэд "Алдарт эх"-ийн одон гардуулах ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Өнөөдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын ээжүүд одонгоо гардан авсан юм. Монголын үрсийн сайн сайхны төлөө амьдралаа зориулсан Сайнцагаан сумын 69 ээж төрийн дээд шагнал болох “Алдарт эх”-ийн одонгоор энгэрээ мялааж байна. Тэднээс 7 ээж I зэргийн одон, 62 ээж II зэргийн одон хүртлээ. Одонгоо гардаж буй ээжүүд дотроос хамгийн залуу 29 настай ээж I зэргийн одонгоор шагнагдсан байна.

Ёслолын ажиллагаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Мөнхчулуун, аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун нар оролцож, хүндэт шагналыг гардуулан, ээжүүдэд хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун эхчүүдийн үүрэг оролцоо зөвхөн гэр бүлдээ төдийгүй орон нутаг, улсын хөгжлийн үндэс суурь болдгийг онцлов.
Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаасан ээжүүддээ халуун баяр хүргэе.
Холбоотой мэдээ
-
2 цаг 14 мин
-
2026-01-15
-
2026-01-14