Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газраас малчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг ойртуулах, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Малчдын нэг өдөр” чуулга уулзалтыг энэ сарын 26,27-ны өдрүүдэд зохион байгуулж, есөн багийн 300 гаруй малчид оролцож байна.
Уулзалтын нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун оролцож, малчдад баяр хүргэн үг хэллээ. Тэрээр “Хөдөөгийн сэргэлт – Шинэ Дундговь” аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Малчин, мал аж ахуйг дэмжих” дэд хөтөлбөрийг тусган хэрэгжүүлж буйг онцолсон юм.
Мөн энэ үеэр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт цаг уурч Д.Шагдарсүрэн “Хамжихгүй бол амжихгүй” сэдвээр, “Амьдралын үнэ цэнэ” сэдвээр лектор Б.Бандицэрэн /Чила/ нар лекц, ярилцлага хийлээ. Түүнчлэн тухайн салбартаа ажил үйлс, амжилт бүтээлээрээ тэргүүлсэн малчдад шагнал гардуулав.
-
23 цаг 34 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 13 цаг 31 мин
-
Уржигдар 13 цаг 12 мин
-
Уржигдар 13 цаг 05 мин
-
Уржигдар 12 цаг 48 мин
-
Уржигдар 12 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
2026-01-26
-
Уржигдар 13 цаг 05 мин
-
Уржигдар 13 цаг 12 мин