ДГ: АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-06-27

Аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Хот, тосгон, бусад суурины эдэлбэр газрын хэмжээ, заагийг тогтоох, газрын нэгдмэл сангийн ангилал шилжүүлэх тухай болон Газрын улсын тусгай хэрэгцээнд аван саналыг газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт уламжлах тухай асуудлууд хэлэлцлээ.

Хуралдаанд хэлэлцэж буй асуудлын хорооны санал дүгнэлтийг Хөдөөгийн сэргэлт, хот төлөвлөлт, дэд бүтцийн хөгжлийн хорооны дарга Т.Мөнхбаяр, танилцуулгыг аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Э.Чагнаадорж нар тус тус танилцуулав.

Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар Хот, тосгон, бусад суурины эдэлбэр газрын хэмжээ, заагийг тогтоох, газрын нэгдмэл сангийн ангилал шилжүүлэх тухай болон Газрын улсын тусгай хэрэгцээнд аван саналыг газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт уламжлах тухай тогтоолын төслүүдийг баталлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.