ДГ: ЗАРДЛАА БУУРУУЛЖ, БҮТЦЭЭ ЦЭГЦЭЛНЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-07-03

21 аймгийн Засаг дарга нар цахимаар хуралдаж, тулгамдсан асуудлуудаа нэгтгэн, Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны албан бичгээр Монгол улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн билээ.

Тэгвэл өчигдөр Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж цаг үеийн нөхцөл байдал, орон нутагт тулгамдаж байгаа асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга нараас ирүүлсэн санал, хүсэлтийг хэлэлцэж Засгийн газрын тогтоол батлан гаргалаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тус хурлын үеэр төрийн бүх шатанд ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг өндөржүүлж, төсвийн хэмнэлтийг салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, Засгийн газрын танхимын зарчмыг хатуу мөрдөн, нэгдмэл байр суурьтай ажиллах шаардлагатай байгааг онцлоод Ерөнхий сайдын Албан даалгавар гаргасан байна.

✅ Ард иргэдийнхээ нуруунд ачаа үүрүүлэхгүй.

✅ Хэмнэлтийг засаг өөрөөсөө эхлүүлж зардлаа бууруулна.

✅ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, бусад бодлого зорилтыг хэрэгжүүлэхэд АЙМАГ НИЙСЛЭЛ нэг зүгт харж ажлаа уялдуулах

✅Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас халах, өөрчлөх, чөлөөлөх, ямарваа нэг дарамт, шахалт үзүүлэхгүй байх.

✅ Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас хууль зөрчсөн шийдвэр гаргахгүй байх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх,

✅ Засгийн газрын гишүүд төрийн захиргааны төв байгууллага, хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлагуудтай ажлаа нягт уялдуулах,

✅ Төсөв зардлыг хэмнэж, бүтэц орон тоо нэмэгдүүлэхгүй байх,

✅ Иргэд, аж ахуйн нэгж орон нутагт ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх,

✅ Хөрөнгө оруулагчдыг үргээхгүй байж эрх ашгийг нь хамгаалах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх,

✅ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан-Алт” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх,

✅ Өвлийн бэлтгэлийг өнөөдрөөс хангаж, ган зуд, гал түймрийн аюул, ургац алдахаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг тооцож ажиллахыг үүрэг болголоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.