ДГ: БАЯР НААДМЫН ШАГАЙН ХАРВААНЫ ШАГНАЛТ БАЙРЫН ЭЗЭД ТОДОРЛОО
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-07-11

ДУНДГОВЬ АЙМГИЙН 83 ЖИЛ, САЙНЦАГААН СУМЫН 101 ЖИЛ, МАНДАЛГОВЬ ХОТ ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ 60 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН ШАГАЙН ХАРВААНЫ ШАГНАЛТ БАЙРЫН ЭЗЭД ТОДОРЛОО

Үндэсний шагайн харвааны насанд хүрэгчдийн багийн харвааны төрөлд 12 багийн 96 харваач, өсвөрийн цуваа харвааны төрөлд 18 харваач, ахмадын багийн харваанд 10 багийн 80 харваач нийт 194 харваач оролцсоноос:

НАСАНД ХҮРЭГЧИД ХУВИЙН ЦУВААНД

1-р байр Өлзийт сумын харьяат Монгол Улсын мэргэн Б. Өлзийбаяр

2-р байр Өлзийт сумын харьяат аймгийн гоц мэргэн А. Гомбо

3-р байр Хулд сумын харьяат ОБГ-ын залуу харваач Э. Өлзийсайхан

ӨСВӨРИЙН ХУВИЙН ЦУВААНД

1-р байр Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Баатарын Золжаргал

2-р байр Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Пүрэвсүрэнгийн Баттөгс

3-р байр Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат Ариун-Эрдэнийн Цэрэнпунцаг

НАСАНД ХҮРЭГЧИД БАГИЙН ХАРВААНД

1-р байр Дэлгэрхангай сумын харьяат аймгийн гоц мэргэн Г. Ренчиндорж ахлагчтай баг

2-р байр Дундговь аймгийн ОБГ-ын залуу харваач Д. Батзаяа ахлагчтай баг

3-р байр Сайхан-Овоо сумын харьяат залуу харваач Сайн-Ерөөлт ахлагчтай баг

АХМАДЫН БАГИЙН ХАРВААНД

1-р байр Сайнцагаан сумын харьяат аймгийн гоц мэргэн О. Цог-Очир ахлагчтай баг

2-р байр Луус сумын харьяат Д. Энхбаатар ахлагчтай баг

3-р байр Сайнцагаан сумын харьяат Монгол Улсын харьшгүй мэргэн З. Цэрэндорж ахлагчтай багууд тус тус байр эзэлжээ.

ШАГАЙН ХАРВААЧИДДАА БАЯР ХҮРГЭЖ, БАЯР НААДМЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.