Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг багасгах тухайд санал солилцлоо
Д.Оюунболд
Үйл явдал
/
2025-07-03

Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 50\50 өр, орлогын харьцааг бууруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир болон Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар уулзаж санал солилцлоо. Тэтгэврийн зээлийн хязгаарлалтыг ахмадуудын шаардлагад нийцүүлэхийн тулд  Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар иргэдийн тавьж буй шаардлагад шийдэл гаргах боломжтой хэмээн ярилцав. Энэ хүрээнд ирэх даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр боллоо. Монголбанктай Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран ажиллаж энэхүү асуудлыг ахмадуудын шаардлагын дагууд шийдэхийг зорьж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.