ГХЭУСАЗЗ: ДОНТОЛТЫН СЭТГЭЦ, НИЙГМИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ТӨВ БАЙГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-08-27

Тус Ажлын албанаас согтуурах, мансуурах донтой хүнд эрүүл мэнд, сэтгэц, нийгмийн тусламж үйлчилгээ үзүүлэх Донтолтын сэтгэц, нийгмийн сэргээн засах төвийг байгуулахаар Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын яам, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Салбар зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг нар Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв, Баянзүрх дүүрэгт байрлах “Энэрэл” эмнэлгүүдийг түшиглэн Донтолтын сэтгэц, нийгмийн сэргээн засах төв байгуулах талаар удирдлагуудтай нь уулзаж, санал солилцож ажиллалаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.