Засгийн газрын хурлаар ДОХ-ын нөхцөл байдлын мэдээлэлтэй танилцаж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэллээ. Өнөөдрийн /2025.12.17/ хуралдаанаар:
- “Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийнгазрын тогтоолын төсөл
- Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөлболон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл
- “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл/
- Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал обьектын жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-ыг “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-д нэгтгэж, “108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв” болгон өөрчлөн зохион байгуулах тухай
- “Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Бусад асуудал
Танилцуулах асуудал
- “Төлбөрийн чадваргүйн улмаас санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж байсан тусгай зориулалтын сан, төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийг буцаан төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг”-ийн ажлын явцын талаар
- Эрчим хүчний үйлдвэр, компаниудын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэлийн талаар
- Монгол Улсад бүртгэгдэж байгаа Хүний дархлал хомсдолын вирус, Дархлалын олдмол хомсдолын нөхцөл байдлын талаар
- Амбулаторийн тусламж үйлчилгээний хүлээгдлийн нөхцөл байдал, шалтгаан, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.50)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 19 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 00 мин
-
Уржигдар 10 цаг 54 мин
-
Уржигдар 10 цаг 54 мин
-
Уржигдар 15 цаг 00 мин