БХТ: ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН БАРИЛГА УГСРАЛТ 75 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-08-17

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны сайд Э.Бат-Амгалан, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Т.Пүрэвхатан болон бусад албаны хүмүүс 2025.08.15-ны өдөр Говьсүмбэр аймагт ажиллав.

Энэ үеэр тус аймгийн төвийн бохир ус цэвэрлэх байгууламжийн өргөтгөл шинэчлэх, шинээр барих төслийн гүйцэтгэл, хэрэгжилтийн үйл явцтай танилцав. Уг төсөл нь БНПУ-ын 3.25 сая Еврогийн хөнгөлттэй зээлийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар барилга, шугам сүлжээний угсралтын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Тус цэвэрлэх байгууламжийн ашиглалтын үйл ажиллагааг цаашид хэвийн явуулах зорилгоор ашиглагч байгууллага болох УС-ДУ ОНӨААТҮ газрын инженер, техникийн ажилтнуудыг Польш улсад онолын болон дадлагын сургалтад хамруулан, бэлтгэж байна.

Төслийн ерөнхий гүйцэтгэгч“Смарт вэйст технолоджис” ХХК, барилга угсралтын гүйцэтгэгч компаниар “Грөвинг Валю” ХХК тус, тус ажиллаж, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын норм дүрмийн дагуу хяналт тавьж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.