“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ нь дараах ажлуудад үнийн санал ирүүлэхийг урьж байна.Үүнд:
1. Багц 1 Хэнтий аймгийн Баян-Овоо, Батноров, Жаргалтхаан, Цэнхэрмандал сумдын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх;
2. Багц 2 Хэнтий аймгийн Галшар, Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан сумдын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх.
Ажил гүйцэтгэх компани дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
• Компанийн танилцуулга
• Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
• Шүүхийн шийдвэрээр өргүй байх
• Нийгмийн даатгалын өргүй байх
• Инженер-геологийн мэргэжлийн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх / ЗТ-9.1, ЗТ-9.2/
• Ижил төстэй ажил гүйцэтгэсэн талаарх мэдээлэл
• Үнийн санал
Сонирхсон этгээд дор дурдсан хаягаар нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлэг (дээрх шаардлагуудыг хангасан эсэхээ нотлох баримт бичгүүд) болон ажил гүйцэтгэх үнийн саналаа 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар 210644, Чингэлтэй дүүрэг, Их тойруу-1, Баруун 4 зам, Барилгын хөгжлийн төв
Утас: 70119616, 88055685
И-мэйл хаяг: g.baljmaa@barilga.gov.mn
-
2026-01-15
-
2026-01-14
-
2026-01-14