БХТ: ҮЙЛДВЭРИЙН ХАЯГДАЛ УСНЫ УРЬДЧИЛАН ЦЭВЭРЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААР сургалт зохион байгууллаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-06-26

ҮЙЛДВЭРИЙН ХАЯГДАЛ УСНЫ УРЬДЧИЛАН ЦЭВЭРЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААР АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДАД МЭДЭЭЛЭЛ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Засгийн газрын 2021 оны 53 дугаар тогтоолоор “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г батлуулсан. Энэ хүрээнд 2025 оны 6-р сарын 26-ны өдөр “Барилгын хөгжлийн төв”-ийн хурлын танхимд “Үйлдвэрийн хаягдал усны урьдчилан цэвэрлэх байгууламж” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа. Сургалтаар үйлдвэрийн болон аж ахуйн нэгжийн төлөөлөлүүдэд төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэгдэж буй хаягдал ус, цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдал, зураг төсөл, хууль эрх зүйн зохицуулалт зэрэг өргөн хүрээний асуудал сэдвээр мэдээлэл өгч, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.

Сургалтыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, "Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, Монголын мянганы сорилтын сан хамтран зохион байгуулав.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.