Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Монголын Ногоон барилгын хүрээлэн ТББ-аас хамтран “НОГООН БАРИЛГЫН АУДИТОР БЭЛТГЭХ” сургалтыг зохион байгуулж байна.
Барилгын хөгжлийн төвийн Барилгачин танхимд 2025.5.19-27-ны хооронд зохион байгуулагдах тус сургалтад барилга, барилгын материалын үйлдвэрлэл, архитектор, ус хангамж, дулаан хангамж, цахилгаан хангамжийн мэргэжлийн 52 инженер хамрагдаж байна.
Ногоон барилгын үнэлгээний BestGER аргачлал /БД 25-102-24/-аар Барилгын төлөвлөлт болон технологийн үнэлэх;
Барилгын дотоод орчин, орон зайн хүртээмжийн төлөвлөлт;
Барилгын газар хөдлөлтийн тэсвэржилтийн үнэлэх;
Газар хөдлөлийн эрсдлийн үнэлэх;
Халаалтын систем ба ногоон шийдэл;
Барилгын дулаан хангамж, хашлага бүтээц;
Эрчим хүчний хэрэглээг тооцох; Сэргээгдэх эрчим хүч ба автоматжуулалт;
Усны үр ашигтай хэрэглээ ба цэвэр усны хэмнэлт, түүнийг тооцоолох;
Хүлэмжийн хийн ялгарал, шингээлт, Барилгын хүлэмжийн хийн ялгаралыг тооцох нь сэдвүүдээр лекц семинарыг салбарын болон дэд бүтцийн мэргэжлийн доктор, зөвлөх зэрэгтэй багш нар хичээл зааж байна.
Мөн эрчим хүч болон газар хөдлөлийн симуляцийн программыг ашиглан BestGER хялбаршуулсан үнэлгээний аргачлалаар амины орон сууцны барилгад дадлага ажил хийж сургалтыг явуулж байна.
Барилгын хөгжлийн төвийн Сургалт, судалгаа, мэдээллийн хэлтэс
Холбоотой мэдээ
-
3 цаг 53 мин
-
2026-01-15
-
2026-01-14