Батлан хамгаалахын сайд Д.БАТЛУТ "DIMDEX-2026”-д оролцож байна
З.Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 38 мин

Катар Улсын Доха хотноо дэлхийн 80 гаруй орны батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний удирдах албан тушаалтнууд, 200 гаруй техник технологийн томоохон хөгжүүлэгчдийг нэгтгэсэн "DIMDEX-2026" олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ. Катар улсын Эмир, Шейх Тамим бин Хамад Аль Танигийн ивээл дор болж буй тус үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлөн УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Дамбын Батлут тэргүүтэй төлөөлөгчид урилгаар оролцож байна.

Катарын Үндэсний Чуулганы Төв (Qatar National Convention Centre)-д “Батлан хамгаалахын инновацын дэлхийн төв: Илүү аюулгүй маргаашийг бүтээхийн төлөө боломжид хөрөнгө оруулъя” уриан дор зохион байгуулагдаж байгаа тус үзэсгэлэн 9 дэх удаагаа зохион байгуулагдаж буй нь энэ юм.

Олон улсын болон далай тэнгисийн аюулгүй байдлын салбарын дэлхийн хэмжээний тэргүүлэх арга хэмжээний хувьд DIMDEX 2026-д дэлхийн өнцөг булан бүрийн гол шийдвэр гаргагчид стратегийн хамтын ажиллагаа, өндөр түвшний уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлэх замаар 4 өдрийн турш чуулна.

Катар улс нь Монгол Улсын батлан хамгаалах салбарын чухал түншүүдийн нэг бөгөөд энэхүү үзэсгэлэнд оролцсоноор техник технологийн хөгжил, боломжийг судлахаас гадна хоёр улсын цэргийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, хамтарсан сургуулилт, боловсон хүчин бэлтгэх зэрэг өмнөх хэлэлцээрүүдийн үечлэлийг сунгаж, гэрээнд гарын үсэг зурж буйгаар онцлог болж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.