Г.ЗАНДАНШАТАР: СУРАГЧ БҮРИЙН ОНЦЛОГТ НИЙЦҮҮЛСЭН, ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН “ТУСЛАХ БАГШ” ХӨГЖҮҮЛЖ БАЙНА
З.Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 0 мин

Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 56 дахь удаагийн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Өнөөгийн нийгэм, шинэ ирээдүйг цогцлоох залууст ямар ур чадвар хэрэгтэй вэ” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар хэлсэн үгэндээ хиймэл оюуны мэдлэгийг давуу байдал бус харин үндсэн чадвар болгох зорилгын хүрээнд сургалтын үйл явцад үр дүнтэй, хариуцлагатай ашиглах нь чухал байгааг онцлон дурдав. Г.ЗАНДАНШАТАР: Сурагч бүрийн онцлогт нийцүүлсэн, хиймэл оюунд суурилсан “туслах багш” нарыг хөгжүүлж, хэрэглээг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Монгол Улс хиймэл оюунд суурилсан боловсролын систем рүү шилжиж буйг Ерөнхий сайд танилцуулсан байна. Багшлахуйгаас суралцахуйд чиглэсэн боловсролын шинэчлэлийн хүрээнд Монгол Улс ирэх хичээлийн жилээс бага боловсролын хөтөлбөртөө хиймэл оюун, технологийн суурь мэдлэг олгох хичээлийг тусгасан талаар онцлов.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.