П.НАРАНБАЯР: БАГШ нарын үндсэн ЦАЛИНГ 70% болгож нэмсэн. Үндсэн цалин нь АМЬДРАЛЫН БАТАЛГАА болох ёстой
З.Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 48 мин

Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 11 сард багтаан батласан 2026 оны төсөвт Багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэн, эх үүсвэрийг нь суулгаж өгсөн. Үүнтэй уялдуулан 2026 оны 01 дүгээр сараас эхлэн нэмэгдсэн цалин нь шууд бодогдож орох ёстой. Гэвч зарим ажилчдын цалин нэмэгдэх бус хасагдаж орсон. Засгийн газар хэлсэндээ хүрч амласнаа биелүүлэхгүй байна хэмээн Монголын шинжлэх ухаан, Боловсролын ажилчдын байнгын хорооноос мэдэгдэл хийж, ажил хаялт зохион байгуулна гэдгээ илэрхийлээд буй. Уг асуудалд Боловсролын сайд П.НАРАНБАЯР дараах байр суурийг илэрхийллээ. Багшийн авч буй цалингийн бүтцийг зохистой болгож, үндсэн цалинг 70 хувьд хүргэн, нэмэгдлийг 30 хувьд багтаах бодлого барьж буй. Үндсэн цалин нь амьдралын баталгаа болох ёстой.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (216.73.216.171)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(66.181.188.93) 2026-01-29 09:47:52
Энэ мууд хэлэх үг олдохгүй юмаа. Зүгээр зайлаад өгөөч дээ