Тэргүүн Шадар сайд Ж.ЭНХБАЯР БНХАУ-ын холобгдох албаныхантай уулзаж хоёр улсын ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСАГ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН талаар санал солилцлоо
З.Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 50 мин

БНХАУ-ын холбогдох байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, хоёр улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиглэлийн талаар санал солилцлоо. Монгол, Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд тогтвортой өргөжиж, бодит үр дүн гарч байна. Цаашид хоёр улсын удирдлагын түвшинд тохиролцсон зорилтуудыг бодит төсөл, хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлэх нь чухал гэдэгт санал нэгдлээ.

Хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, тээвэр, логистик, боомт, төмөр замын холболтыг сайжруулах, транзит тээврийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар ярилцав. Энэ хүрээнд боомтын нэвтрэх чадвар, төмөр замын шинэчлэл, холболтын төслүүдийг үе шаттайгаар урагшлуулах шаардлагатай гэдэг дээр нэгдсэн ойлголцолд хүрлээ.

Мөн худалдаа, аж үйлдвэр, логистик, дижитал технологи, ногоон эдийн засаг, судалгаа-шинжилгээ, инновацад суурилсан хамтарсан төслүүд, хиймэл оюун ухаан, газрын ховор элементийн чиглэлээр шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хөндөв.

БНХАУ-ын тал төмөр зам, боомтын холболт, гурван улсын эдийн засгийн коридор, тээвэр, логистикийн чиглэлээр хамтран ажиллах саналуудыг холбогдох байгууллагуудад уламжилж, эдийн засгийн хамтын ажиллагааг бодит төслөөр дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.171)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.