Боловсролын сайд П.Наранбаяр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масару болон ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн Мияги Кэнсүкэ тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав.
Монгол, Японы боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд талууд “Инженер, технологийн дээд боловсрол-2” төсөл, боловсролын донор байгууллагуудын “Олон нийтийн бүлэг”-ийн уулзалт, “Хүүхэд бүрд цахим төхөөрөмж” зорилтын хүрээнд хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Боловсролын сайд П.Наранбаяр “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн 2-р шат Монгол Улсын ирэх таван жилд хөгжүүлэх үндсэн чиглэлийн баримт бичигт тусаж, батлагдсаныг онцолж, ЖАЙКА-гаас санал болгож буй хөнгөлөлттэй зээлийн нөхцөлийг харилцан үр ашигтайгаар зөвшилцөхөд хамтран ажиллах талаар онцоллоо. Мөн боловсролын салбар дахь олон улсын төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог сайжруулах зорилготой “Олон нийтийн бүлэг”-ийн уулзалтыг “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд илүү өргөн бүрэлдэхүүнтэй, сэдэвчилсэн хэлэлцүүлгүүдтэйгээр зохион байгуулах саналыг дэвшүүлэв.
-
14 цаг 27 мин
-
Уржигдар 19 цаг 21 мин
-
Уржигдар 19 цаг 08 мин
-
Уржигдар 15 цаг 28 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 12 цаг 28 мин
-
Уржигдар 12 цаг 24 мин
-
Уржигдар 10 цаг 23 мин
-
Уржигдар 10 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 11 мин
-
Уржигдар 10 цаг 08 мин