Эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн анхны хуралдаан боллоо.
Хуралдааныг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан удирдан явуулсан бөгөөд П.Сайнзориг, Б.Заяабал, Ч.Анар зэрэг УИХ-ын гишүүд оролцов. Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан “Манай улс Үндсэн хуулиараа мал сүргээ төрийн хамгаалалтад авсан хэрнээ хүнээ хэрхэн хамгаалж, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг ямар хэмжээнд хангаж байгаа нь ихээхэн эргэлзээтэй болсон тул эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах хуулийн төсөлд төрийн оролцооны зааг хязгаарыг тогтоох, хүнд суртал, зөвшөөрлийг цөөлж багасгах, иргэдийн бизнес эрхлэхэд саад бэрхшээл болж буй хууль, журам дүрмийг цуцлах, шинээр батлахгүй байх зэрэг харилцааг нэн тэргүүнд тусгах ёстой” гэлээ.

Мөн, Засгийн газраас Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өнгөрөгч 2025 оны 12 дугаар сарын 18-нд өргөн мэдүүлсэн. Нам, эвслийн бүлэг, зөвлөл болон салбарын бизнес эрхлэгчид, Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) болон бусад мэргэжлийн холбоодын саналыг нэгтгэн, үндэсний зөвшилцлөөр энэ хуулийг батлах ёстой гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлэв.
-
Өчигдөр 12 цаг 30 мин
-
Өчигдөр 10 цаг 14 мин
-
Өчигдөр 09 цаг 27 мин
-
Өчигдөр 09 цаг 24 мин
-
Өчигдөр 09 цаг 11 мин
-
Өчигдөр 09 цаг 04 мин
-
Уржигдар 16 цаг 43 мин
-
Уржигдар 16 цаг 41 мин
-
Уржигдар 16 цаг 36 мин
-
Уржигдар 11 цаг 09 мин
-
Уржигдар 10 цаг 01 мин
-
Уржигдар 09 цаг 21 мин
-
Өчигдөр 09 цаг 04 мин
-
Уржигдар 16 цаг 43 мин
-
2026-01-26
-
Уржигдар 16 цаг 36 мин