Нийслэлийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн хуралдаанд СХД-ийн ИТХ-ын даргын хувиар оролцлоо. Энэ удаагийн хурал Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 35 дугаар анги дээр зохион байгуулагдав. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд тулгардаг халиа тошин, үерийн эрсдэлийн талаар саналаа хэллээ. Мөн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдгаас гамшгийн өмнөх болон дараах үйл ажиллагааг хольж ойлгож буй асуудалд нийслэлийн албан тушаалтнуудад анхаарч сургалт зохион байгуулж өгөхийг хүслээ.
2026 онд Нийслэл шуурхай удирдлагын нэгдсэн төвийг байгуулахаар ажиллаж байгаа талаар танилцуулж байна. Түүнчлэн хуралдаанаар, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилт, Гэр хорооллын айл өрхийг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагааны тухай, Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай нийслэлийн салбар зөвлөлийн үйл ажиллагаа, барилга байгууламжийн дахин төлөвлөлт, паспортжуулалтын талаар, Нийслэлийн үерийн эрсдэлийг бууруулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудал, гарц шийдэл, Улаанбаатар хотын аюулт үзэгдэл, осол, гал түймрийн нөхцөл байдал, Гамшгаас хамгаалах бодлого, хөтөлбөрийн талаарх илтгэл, танилцуулга хэлэлцүүлэгдлээ.
-
Өчигдөр 15 цаг 07 мин
-
Өчигдөр 12 цаг 30 мин
-
Өчигдөр 10 цаг 14 мин
-
Өчигдөр 09 цаг 27 мин
-
Өчигдөр 09 цаг 24 мин
-
Өчигдөр 09 цаг 11 мин
-
Өчигдөр 09 цаг 04 мин
-
Уржигдар 16 цаг 43 мин
-
Уржигдар 16 цаг 41 мин
-
Уржигдар 16 цаг 36 мин
-
Уржигдар 11 цаг 09 мин
-
Уржигдар 10 цаг 01 мин
-
Уржигдар 09 цаг 21 мин
-
Өчигдөр 09 цаг 04 мин
-
Уржигдар 16 цаг 43 мин
-
2026-01-26
-
Уржигдар 16 цаг 36 мин