2025-2026 оны өвлийн улирлын Олон улс болон орон нутгийн хуваарьт хөөрөлт буултын нислэгийн цагийн хуваарь батлах Иргэний нисэхийн ерөнхий газрын “Цагийн хуваарийн зөвлөл”-ийн 2025 оны II дугаар хурал 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хуралдаж, гадаад болон дотоодын агаарын тээвэрлэгчдээс ирүүлсэн нислэгийн хүсэлтийг хэлэлцэн өвлийн улирын хуваарьт нислэгийн цагийн хуваарийг 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2026 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд баталлаа.
Үүнээс “МИАТ” ТӨХК-н нислэг нь өмнөх оноос 27.6%-иар, Аэромонголиа ХХК-н нислэг 36.9%-иар, Хүннү Эйр ХХК-н 60%-иар өссөн үзүүлэлттэй байна.
2025-2026 оны өвлийн улиралд БНХАУ-ын China United airlines, Juneyao airlines, БНСВУ-ын VietJet Air агаарын тээвэрлэгч нар Вьетнам улсын НаТранг, Фукоук, Ханой болон БНХАУ-ын Шанхай, Хайлаар, Эрээн, Чэндү чиглэлүүдэд шинээр нислэг үйлдэхээр төлөвлөгдсөн.
“МИАТ” ТӨХК нь нийт 12 чиглэлд, үүнээс шинээр Сингапур, Шанхай, Хөх хот, “Хүннү Эйр” ХХК нийт 8 чиглэлд, үүнээс шинээр Хайлаар, Эрээн, “Аэромонголиа” ХХК нийт 4 чиглэлд үүнээс шинээр Ханой чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж байна.
Харин орон нутгийн агаарын шугамд ” МИАТ” ТӨХК нь Ховд, Говь-Алтай, Увс, Завхан, Баян-Өлгий, Хөвсгөл, Өмнөговь, Баянхонгор чиглэлүүдэд 660 нислэг төлөвлөгдсөн.








-
4 цаг 57 мин
-
Өчигдөр 12 цаг 42 мин
-
Өчигдөр 09 цаг 26 мин
-
Өчигдөр 09 цаг 19 мин
-
Өчигдөр 09 цаг 16 мин
-
Өчигдөр 09 цаг 16 мин