ТҮЛШНИЙ НӨӨЦ, ХАНГАМЖИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ГАЗАР ДЭЭР НЬ ТАНИЛЦЛАА
Бямбажаргал
Үйл явдал
/
2026-03-12

Өнөөдөр /2026.03.12/ “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуунаар ахлуулсан ажлын хэсэг Тавантолгой, Цогтцэций өртөөнд ажиллаж байна.

Ажлын хэсэг томилолтын үеэр Тавантолгой болон Цогтцэций өртөөний түлш зэхэлтийн байгууламж, түлшний агуулахад ажиллаж, төмөр замын үйл ажиллагаанд ашиглагдаж буй түлшний нөөц, нийлүүлэлтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцав. Мөн түлш хадгалалт, түгээлтийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэхийг шалгаж, цаашид анхаарах асуудлуудын талаар холбогдох албаныхантай санал солилцлоо.

Түүнчлэн Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор түлшний нийлүүлэлтэд гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай нөөц бүрдүүлэх, төмөр замын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.84)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.