ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
Бямбажаргал
Үйл явдал
/
17 цаг 22 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 - 2029 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд тусгасны дагуу Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 багц стандартын анхдагч баталгаажуулалтын аудитад амжилттай хамрагдлаа. Тус аудитыг Олон улсын баталгаажуулалтын байгууллага болох Франц улсын AFNOR Group-ийн нэрийн өмнөөс “Монсертф” ХХК-ийн тэргүүлэх аудиторууд гүйцэтгэлээ.

Аудитын дүнгээр үл тохирол илрээгүй бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 багц стандартын баталгаажуулалтын гэрчилгээ авах нөхцөлийг хангаад байна.
 
Хүний нөөцийн менежментийн ISO 30400 багц стандарт нь Тогтвортой хөгжлийн зорилтууд болох SDG 8 (Зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлт), SDG 11 (Тогтвортой хот, суурин), SDG 16 (Энх тайван, шударга ёс, хүчирхэг институц)-ын хэрэгжилтийг дэмжих ач холбогдолтой юм.

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.